Мэдээлэл зүй
Sunday, June 29, 2014
Вэб програмчлалын тухай
Анх 1985 онд
судалгааны лабораторын нэгэн эрдэмтэн судалгааны ажлынхаа тайланг бичиж байх
явцад тухайн тайланг тодруулах зүүлт буюу холбоотой мэдээлэл хэрхэн
шаардлагатай байгааг тодорхойлж гаргасан. Ингэснээр HTML- Hypertext MarkUp
Language хэлийг гаргасан. Үүнийг хэрэглэгч л
орж өөрчлөхгүй бол хэвээр байдаг байсан
ба үүнийг өөрчлөхийн тулд түүн дээр програмчлалыг нэмж өгчээ. Вэб хуудсанд
бичигдсэн програмчлалыг скрипт програмчлал гэнэ. Энэ нь биелэх код үүсгэдэггүй.
Өөрөөр хэлбэл вэб браузер программ дотор
тухайн скрипт программыг шууд тавьж хөрвүүлж ажиллуулах боломжтой компляторууд
агуулагдаж байдаг. Техник хангамжийн хувьд буюу сүлжээгээр холбогдсон
компьютерийн хооронд мэдээлэл дамжуулах хүлээн авах боломж бүхий программ хангамжийг зохиох үйл явцыг интернэт
програмчлал гэнэ. Үүнийг үндсэн 2 аргаар гүйцэтгэх боломжтой.
Өгөгдлийн сан
Өгөгдлийн
сан буюу Өгөгдлийн
бааз нь зохион байгуулалттайгаар хадгалсан өгөгдлийн цуглуулга. Өгөгдлийн
санд хандах, засварлах болон нэмэхэд хялбар байдлаар хийгдсэн байдаг. Өгөгдлийн
сан нь талбар (fields), бичилтүүд (records) болон файлаас (files) бүрддэг.
Талбар гэдэг нь багана бүхий мэдээлэл бөгөөд бичилт нь нэг мөрөнд байгаа нийт
мэдээллийг хэлдэг. Нийт оруулсан мэдээллээ нэр өгч сануулан, файл болгодог.
Өгөгдлийн сан нь мэдээлэл хайх, статистик мэдээ гаргаж авахад хялбар байдгаараа
давуу талтай.
Мэдээллийн
үйлчилгээ үзүүлж буй газруудын хамгийн чухал зүйл бол өгөгдлийн сан байдаг.
Тухайн үйлчлүүлэгчийн хүсэлтэд тохирох мэдээлэл тэнд байх ёстой учираас өөрийн
үйлчилгээ, зорилгод нийцүүлэн өгөгдлийн сангаа системчилж, баяжуулж, хайхад
илүү хурдан, юу ч хайсан олдохоор их мэдээлэлтэй, уян хатан гэх мэт хүчин
зүйлсийг тусган зохион байгуулдаг. Энэ нь яг л
Subscribe to:
Comments (Atom)