Өгөгдлийн сан
Өгөгдлийн
сан буюу Өгөгдлийн
бааз нь зохион байгуулалттайгаар хадгалсан өгөгдлийн цуглуулга. Өгөгдлийн
санд хандах, засварлах болон нэмэхэд хялбар байдлаар хийгдсэн байдаг. Өгөгдлийн
сан нь талбар (fields), бичилтүүд (records) болон файлаас (files) бүрддэг.
Талбар гэдэг нь багана бүхий мэдээлэл бөгөөд бичилт нь нэг мөрөнд байгаа нийт
мэдээллийг хэлдэг. Нийт оруулсан мэдээллээ нэр өгч сануулан, файл болгодог.
Өгөгдлийн сан нь мэдээлэл хайх, статистик мэдээ гаргаж авахад хялбар байдгаараа
давуу талтай.
Мэдээллийн
үйлчилгээ үзүүлж буй газруудын хамгийн чухал зүйл бол өгөгдлийн сан байдаг.
Тухайн үйлчлүүлэгчийн хүсэлтэд тохирох мэдээлэл тэнд байх ёстой учираас өөрийн
үйлчилгээ, зорилгод нийцүүлэн өгөгдлийн сангаа системчилж, баяжуулж, хайхад
илүү хурдан, юу ч хайсан олдохоор их мэдээлэлтэй, уян хатан гэх мэт хүчин
зүйлсийг тусган зохион байгуулдаг. Энэ нь яг л
номын сан шиг мэдээллийн сан юм.
Вэб сайт, компьютерийн програм гэх мэт зүйлс ч мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч
ангилалд орно. Тиймээс ихэнх цахим аппликэйшн, програм хангамжуудад database
буюу өгөгдлийн сан гэсэн чухал ойлголт бий. Энэ нь дээр хэлсэнчлэн мэдээллийн
сан юм.Өгөгдлийн санг удирдах систем (ӨСУС)
Олон
олон програмууд өгөгдлийн сан гэдэг зүйлээ мөн олон олон аргаар шийдсэн байдаг.
Жишээ нь энгийн текст файлын бүтэц дээр шийдсэн нь ч байдаг. Гэвч энэ нь
дийлэнхдээ хугацаа болон нууцлал тал дээр доголдол үүсгэх явцгүй санаа юм.
Тиймээс
зайлшгүй database management system буюу өгөгдлийн санг удирдах систем гэдэг
зүйл байх шаардлагатай болдог. Энэ нь өгөгдлийг дэс даралаасан, эмх цэгцтэйгээр
хадгалах, богино хугацаанд хайх, нууцлал хамгаалалтыг сайжруулах гэх мэт
зүйлсийг автоматаар шийдэж өгсөн байдаг. Мөн бусад програмчлалуудтай чөлөөтэй
уялдан ажилладаг, хөгжүүлэгчид хүндрэлтэй бус байх гэх мэт давуу талуудыг
агуулдагаараа энгийн гар аргаар өгөгдлийн сангийн систем хийхээс хавьгүй илүү
уян хатан, хүчирхэг сонголт болдог. Маш олон нэр төрлийн ӨСУС-ууд байгаас
жишээлвэл: Active - MySQL, MS-SQL, PostgreSQL г.м. Cloud - MongoDB, Cassandra
г.м. Embedded - Embedded InnoDB, SQLite г.м.
No comments:
Post a Comment